Хөгжлийн Дэмнэл нь хөдөөгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилго бүхий ашгийн бус Төрийн Бус Байгууллага юм.
Бид байгаль орчныг хамгаалах, боловсролыг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажилладаг.
Бид Монгол улсын бүх аймаг сумдын иргэд, хүүхдүүд, багш нарыг үйл ажиллагаандаа хамруулахаар зорилт тавин ажиллаж байна

Боловсрол хөтөлбөр нь хөдөө орон нутгийн, ялангуяа дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүдэд хичээлээс гадуур хөгжих, чанартай сургалтанд хамрагдах боломжийг бий болгох зорилготой, онлайн сургалтын хөтөлбөр болно.

Уг хөтөлбөр нь гар урлал, жижиг үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, зах зээлийг өргөтгөх, хөдөө орон нутгийн ажил хэрэгч хүмүүсийг нэгтгэн ажлын бүтээмж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой.

Байгаль хамгаалал хөтөлбөр нь технологи ашиглаж Монгол орны дархан цаазат газар, зэрлэг ан амьтан, байгалийн экосистемийг хамгаалахад хувь нэмэр оруулах зорилготой.

Англи хэлний ярианы хичээл
Багш нарт болон насанд хүрэгчид, ахлах ангийнханд зориулсан Англи хэлний ярианы дадлагын 6 удаагийн хичээл 2026.01.12 - 26 явагдана.
Үнэ төлбөргүй, бүртгэлийг хураамжаар баталгаажуулна.

16 эрдэм
Насанд хүрэгчдэд зориулсан бясалгал тайвширлын "16 эрдэм" онлайн хичээлд бүртгэж байна
Бүртгэл: 26.02.10- ныг дуустал.