Хөгжлийн Дэмнэл ТББ-ын Нийгэм эдийн засаг нь хөтөлбөр нь хөдөө орон нутагт гар урлал, жижиг үйлдвэрлэлийг эрхлэж буй иргэдийг дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлэх, зах зээлийг ойртуулах зорилготой.
Бид алслагдсан олон аймаг сумдад хүрч ажиллах үүднээс ажил хэрэгч иргэдийн холбоо үүсгэн хүчээ нэгтгэж байна.


Хамтын Ажиллагааны Тусгал (ХАТ) холбоо нь хөдөө орон нутагт ажиллаж буй ажил хэрэгч хүмүүсийн хамтын хүчийг нэгтгэж нэгэн хамт олон болж ажиллах зорилготой. Бид хүчээ нэгтгэснээр ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх, зах зээлийг өргөтгөх давуу талтай.

Орон нутагтаа дотоодын түүхий эдээр хийсэн гар урлалын бүтээгдэхүүнээ чанарын өндөр түвшинд хийж гадны зах зээлд гаргах

Уламжлалт гар аргаар боловсруулсан хүнсний эко бүтээгдэхүүнээ бусад гишүүдийнхээ хэрэгцээнд нийлүүлэх

Хамт аялангаа суралцах - сургалт, арга хэмжээнүүд, мөн гишүүдийн урласан бүтээгдэхүүний үзэсгэлэн зохион байгуулах.

Дэлгэр бүлэг
Дундговь аймaг,
Цагаандэлгэр

Сүмбэр бүлэг
Төв аймaг,
Сүмбэр

Говь Цагаан ал
Дундговь аймaг,
Сайнцагаан

УСУН бүлэг
УБ хот,
Чингэлтэй

Нэгдэл бүлэг
хилийн чанад

Хөгжье бүлэг
онлайн сургалт
Та бүхэн найз нөхөд, баг хоршоогоороо хамтарч бидэнтэй нэгдэж өөрийнхөө амьдралд болон нутаг орныхоо хөгжилд нэмэр болохыг хүсвэл бүртгүүлээрэй!
Манай гишүүд өөрсдийн эрхэлдэг бизнесээ та бүхэнд санал болгож байна. Холбооны бизнес платформоос дэлгэрэнгүй мэдээлэл аваарай!
Манай Гишүүд
бүтээгдэхүүнээ гадны зах зээлд танилцуулах
өөрийн бүтээлээ дундын өртөггүйгээр бусдад хүргэх
бизнесийн хамтрагч олох
сургалт арга хэмжээнд нэгдэх
хамт аялах зэрэг боломжтой.
Хамтдаа хөгжье!
Туршлагаа хуваалц.
Ирээдүйг бүтээлц.
Олон жилийн мэдлэг ур чадвар, туршлагаа нийгэм болон залуу үеийнхэндээ зориулах боломж танд байна.

Эерэгээр нөлөөлөх
Өөрийн мэдлэг, туршлагаар байгууллага, мэргэжилтэн, олон нийтийн хөгжилд хувь нэмэр оруулна.

Мэдлэгээ өвлүүлэх
Олон жилийн турш хуримтлуулсан туршлагаа дараагийн үедээ түгээнэ.

Уян хатан оролцоо
Олон жилийн турш хуримтлуулсан туршлагаа дараагийн үедээ түгээнэ.
Оролцох чиглэлүүд

Боловсрол ба хувь хүний хөгжил

Технологи ба инновац

Орон нутгийн хөгжил

Байгаль хамгаалал
Хэрхэн оролцох
1. Бүртгүүлэх
Өөрийн туршлага, мэргэжлийн чиглэл, сонирхол, цагийн боломжоо бүртгүүлнэ.
2. Ажлын санал авах
Таны мэдлэг, ур чадварт нийцсэн ментор, зөвлөх, туслах гэх мэт ажлыг бид санал болгоно.
3. Оролцох
Өөрийн сохирхсон ажлаа цагийнхаа боломжид тохируулан уян хатан нөхцөлтэйгөөр оролцоно.
Таны туршлага үнэ цэнэтэй. Олон жилийн туршлага, мэдлэгээ ирээдүй хойч үедээ өвлүүлж, улс орны хөгжилд бодит хувь нэмэр оруулах ахмад мэргэжилтнүүдийн багт нэгдэж үнэ цэнээ мэдэрье!