hammer display library flag access binocle book loginkey ambulance bed bolt briefcase calendar chain chevron-left chevron-right clock-o commenting-o commenting comments diamond envelope-o envelope facebook feed flask globe group heart-o heart heartbeat hospital-o instagram leaf chain map-marker medkit phone quote-left quote-right skype star-o star tint trophy twitter user-md user youtube XAT

Бидний Тухай

Хамтын Ажиллагааны Тусгал нь хөдөөгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлт, жижиг үйлдвэрлэлийг хөхүүлэн дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, зах зээлийг өргөтгөх, улмаар хот хөдөөгийн ажил хэрэгч хүмүүсийн хамтын хүчийг нэгтгэх замаар улс орны хөгжилд хувь нэмэр оруулах зорилгтойгоор үүсгэн байгуулагдсан Төрийн Бус Байгууллага юм. Бид 2012 оноос эхлэн Улаанбаатар, Дундговь, Увс аймгийн иргэд эмэгтэйчүүдийг хамруулан үйл ажиллагаагаа өргөтгөн ажиллаж байна.

Манай холбооны Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд дахь салбарын гишүүд Хөгжлийн Дэмнэл ТББ-ын санхүүжилтээр эсгий болон сүлжмэл бүтээгдэхүүн хийх сургалтанд хамрагдаж сум орон нутагтаа бүтээгдэхүүнээ хийж өрхийн орлогыг нэмэгдүүлж байна. Мөн тус байгууллагын санхүүжилтээр Увс аймгийн Цагаанхайрхан сум дахь салбар "Тансар нэхий" бүлгийнхэн маань нэхий элдэгч машинтай болж бүтээгдэхүүнээ боловсруулж байна. Гишүүдийнхээ бүтээлийг бид Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд байрлах дэлгүүртээ борлуулж гишүүдтэйгээ хамтран ажиллаж байна.

Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа гишүүд маань хөдөө орон нутгийн гишүүддээ туслах, тэдэнтэй хамтрах зорилгоор жил бүр "Сургалт - Аялал" зохион байгуулж хамтын ажиллагааг дэмжин ажиллаж байна.

Холбоо барих