Нийгэм эдийн засаг

Бидний тухай

Хөгжлийн Дэмнэл ТББ-ын Нийгэм эдийн засаг нь хөтөлбөр нь хөдөө орон нутагт гар урлал, жижиг үйлдвэрлэлийг эрхлэж буй иргэдийг дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлэх, зах зээлийг ойртуулах зорилготой.


Бид алслагдсан олон аймаг сумдад хүрч ажиллах үүднээс ажил хэрэгч иргэдийн холбоо үүсгэн хүчээ нэгтгэж байна.

Хамтын Ажиллагааны Тусгал (ХАТ) холбоо нь хөдөө орон нутагт ажиллаж буй ажил хэрэгч хүмүүсийн хамтын хүчийг нэгтгэж нэгэн хамт олон болж ажиллах зорилготой.  Бид хүчээ нэгтгэснээр ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх, зах зээлийг өргөтгөх давуу талтай. 

Бид гишүүдээ гэртээ болон орон нутагтаа дотоодын түүхий эдээр үйлдвэрлэсэн гар урлалын бүтээгдэхүүн, эко хүнсний бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн гаргахад шаардагдах чадварыг олгох сургалт, арга хэмжээнүүдийг зохион байгуулж, стандартын шаардлага хангасан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд дэмжлэг болохыг зорьж байна. 

 

Мөн хамт аялангаа суралцах, цагийг үр бүтээлтэй, сонирхолтой өнгөрөөх арга хэмжээнүүд болон бүтээгдэхүүн эрхлэгч гишүүдийнхээ бүтээгдэхүүнийг сурталчлах үзэсгэлэн зэрэг арга хэмжээгүүдийг зохион байгуулдаг. 

Манай Гишүүд

  • бүтээгдэхүүнийхээ чанар стандартыг сайжруулах, гадны зах зээлд танилцуулах

  •  өөрийн бүтээлээ дундын өртөггүйгээр хэрэглэгчдэд хүргэх

  • бизнесийн хамтрагч олох

  • сургалт арга хэмжээнд нэгдэх

  • хамт аялах зэрэг боломжтой.

 

Бүлгүүд

  • Дэлгэр бүлэг,  Дундговь аймгийн Цагаандэлгэр сум

  • Сүмбэр бүлэг, Төв аймгийн Сүмбэр сум 

  • Говь Цагаан алт бүлэг, Дундговь аймгийн Сайнцагаан сум 

  • УСУН бүлэг, УБ хотын Чингэлтэй дүүрэг 

  • Нэгдэл бүлэг, хилийн чанадад

  • Хөгжье бүлэг, онлайн сургалтын

Та бүхэн найз нөхөд, баг хоршоогоороо хамтарч бидэнтэй нэгдэж өөрийнхөө амьдралд болон нутаг орныхоо хөгжилд нэмэр болоорой!  Хамтдаа хөгжье, бидэнтэй нэгдэхийг хүсвэл

Гишүүдээ!

 

"Ярилцъя" булан маань ажиллаж эхэллээ,  Энэ удаа " Мартын 8" сэдвээр хөөрөлдье.

 

3 сарын 11 ны 20 цагаас онлайн уулзалтын өрөөндөө уулзацгаая!

 

Бид үйл ажиллагаагаа өргөтгөж илүү олон аймаг сумдын иргэдэд хүрч ажиллахаар зорилт тавьж байна.