Байгаль орчны доройтол, биологийн төрөл зүйлийн мөхөл биднийг үл хүлээнэ! Монгол Улс 2030 он гэхэд нийт газар нутгийн 30%-ийг тусгай хамгаалалттай бүс болгохоор зорилт тавьсан.
Бид энэ зорилгод хүрэхэд өөрийн хувь нэмрээ оруулахаар байгаль хамгаалах төслүүдийг хэрэгжүүлж байна.


Зөгийн төсөлд оролцогчдод
Төслийн багаас зохиож байгаа оролцогчидтой уулзах уулзалтанд ирнэ үү!
Уулзалт онлайнаар болно. Линк оролцочдын хуудсанд тавигдсан байгаа.
Нэгэн цагт цор ганц жинхэнэ зэрлэг адуу болох тахь байгалиас бүрэн устсан нь байгалийн экосистем хэчнээн эмзэг болохыг бидэнд сануулсан эмгэнэлт явдал байлаа. Өнөөдөр бид энэ гашуун туршлагаас сургамж авч, тууштай сэтгэл, шинжлэх ухааны инноваци, орчин үеийн байгаль хамгааллын технологид тулгуурлан тахийг болон зэрлэг ан амьтдыг хамгаалахын төлөө ажиллаж байна. Энэ зорилгод хүрэхэд технологи чухал үүрэг гүйцэтгэнэ.
Бид дархан цаазат газруудтай хамтран тэдний хэрэгцээ, бэрхшээлийг ойлгож, зэрлэг ан амьтан, байгалийн экосистемийг хамгаалахад тохиромжтой технологийг ашиглаж хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Зөгийн аж ахуй эрхлэгчдийг дэмжих замаар зөгийн байгальд үзүүлэх үр нөлөөний цар хүрээг ихэсгэхэд нэмэр болох зорилгоор, хувь хүн, орон нутгийн бүлэг, хоршоодын гишүүдэд зориулан "Зөгийчдийг дэмжих төсөл" -ийг 2022 оноос хойш хэрэгжүүлж байна.
Энэ нь зөгийн аж ахуй эрхлэгчдэд зөгийн арчилгаа маллагааны дэвшилтэт технологийг эзэмшүүлэх замаар нэг бүлээс авах стандарт шаардлага хангасан зөгийн балны хэмжээг хоёр дахин хүртэл хэмжээгээр нэмэгдүүлэх чадавхийг олгож байгаагаараа онцлогтой.
Бид 2024 оноос хойш Булган аймгийн ХААК-той хамтран ажиллаж байна.