Энэхүү адал явдалт танин мэдэхүйн номын эхний цуврал болох "Зөгийн гэр бүл" номоороо зөгийн гэр бүлийн амьдрал, үүр хайрцаг, үржил, хатан зөгийн талаар сонирхолтой мэдээлэл өгөхийн зэрэгцээ зөгийн аж ахуй Монгол ахуйтай хэрхэн уялдаж байдгийг номын гол дүрүүд болох Маралаа охин болон Зөгийхөн хоёрын нөхөрлөлөөр өгүүллээ.
Мөн хүүхдүүддээ зориулж гарын доорхи орцоор маш хялбар хийж болох зөгийн балтай амттанууд хийх жорыг орууллаа. Гоё амттан хийж найз нөхдөө дайлаарай!
Энэ номыг зохиогч ах эгч нар нь та нар шиг жижигхэн биш ч яг л та нар шиг найзууд гээд боддоо.
Бид нар ач зээ нартайгаа хамт Маралаа Зөгийхөн хоёрынхоо тухай унших их дуртай. Та нартайгаа ч гэсэн номоороо дамжуулаад найз болно гэж найдаж байна.
Маралаатай хамт зөгийн ертөнцөөр аялж, тэд ямар хөөрхөн, ажилсаг бас яагаад байгальд их ач тустай амьтан болохыг ойлгож авцгаая!

Ууганбаяр

Тунгалаг

Балжинням
Манай номноос авахыг хүсвэл нэр, утсаа доор бичээрэй, эсвэл
96364144 утсаар холбогдоорой!
Үнэ: 25 000₮
Данс: Ариг банк , MN85002100 22020009
Данс эзэмшигч: Н. Оюунцэцэг
Гэрт нь хүргээд өгье!
Хүргэлт хийх газрууд
УБ
Дархан
Дундговь
Европын орнуудад
Хүүхдийн танин мэдэхүйн мэдлэгт хувь нэмэр оруулж уг номыг бүтээж хэвлэн гаргахад сайхан сэтгэлээр тусалсан.
У.Амгаланбаатар,
B. Mattausch
нартаа баярлалаа.