Дэмнэл ТББ-ын Боловсрол хөтөлбөр нь хөдөө орон нутгийн хүүхдүүдэд хичээлээс гадуур хөгжих, чанартай сургалтанд хамрагдах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж чадахуйц тэгш боломжийг бий болгох зорилготой.
Манай үйл ажиллагаа орон зайнаас үл хамааран онлайн орчинд явагдаж, алслагдмал аймaг, сумдын хүүхэд багачууд, багш нар, эцэг эхчүүдэд хүрч чаддагаараа онцлогтой.


Англи хэлний хичээл
Хүсэлтийн дагуу насанд хүрэгчдийн Англи хэлний дунд шатны онлайн сургалт эхлэх гэж байна. ➟
Хичээлийн зорилго: зөв ярьж сурах
2026.01.12-ны долоо хоногоос эхлээд 7 хоногт 2 (60 минут) удаа, нийт 16 цагийн хичээл.
Төлбөр: 180'000 төгрөг
Бүртгэл: 2026 оны 01 сарын 10-ны 18 цаг хүртэл.
Холбоо барих: 96364144, b.monkhsukh@demnel.org

Дэмнэлд бүртгэлтэй хүүхдүүдэд
Сургуулийн амралтын хугацаанд 6-7-р ангийн хүүхдүүдэд зориулсан "унших стратеги" хичээл 5 удаа орнo.
Төлбөргүй, хураамжгүй

Өөрсдийгөө хөгжүүлэх сонирхолтой хэдий ч боломжоос хол байгаа хөдөө орон нутгийн хүүхдүүддээ зориулж хичээлээс гадуурхи давтлага хичээлүүдийг үнэ төлбөргүй санал болгож байна.

Хайж байгаа хичээл нь багц хичээлд ороогүй бол төлбөрт хичээлүүдийг сонирхоорой!
Бид чадварлаг багш нараар хичээл заалгаж өөрийгөө хөгжүүлэх, чадвараа нэмэгдүүлэх боломжыг олгож байна.

Бид залуу багш нарыг чадавхижуулах “Ижил боломж” төслөөрөө багш нарын багшлах чадварыг нэмэгдүүлж, сурагчид болон сургуулийн амжилтанд нөлөөлж чадсан. Уг төслөө хөтөлбөр болгон бүх аймаг сумдын ЕБС-ын багш нарыг хамруулан өргөтгөж байна.
Өөрсдийгөө хөгжүүлэх сонирхолтой хэдий ч боломжоос хол байгаа хөдөө орон нутгийн хүүхдүүддээ зориулж хичээлээс гадуурхи давтлага хичээлүүдийг үнэ төлбөргүй санал болгож байна.
Хайж байгаа хичээл нь багц хичээлд ороогүй бол төлбөрт хичээлүүдийг сонирхоорой!
Бид чадварлаг багш нараар хичээл заалгаж өөрийгөө хөгжүүлэх, чадвараа нэмэгдүүлэх боломжыг олгож байна.
Бид залуу багш нарыг чадавхижуулах “Ижил боломж” төслөөрөө багш нарын багшлах чадварыг нэмэгдүүлж, сурагчид болон сургуулийн амжилтанд нөлөөлж чадсан. Уг төслөө хөтөлбөр болгон бүх аймаг сумдын ЕБС-ын багш нарыг хамруулан өргөтгөж байна.
Хөдөө орон нутгийн хүүхдүүддээ зориулж доорхи хичээлүүдийг үнэ төлбөргүй санал болгож байна. Та бүхэнд 5 төрлийн хичээлээс хоёрыг багц болгон сонгон авч өөрийгөө хөгжүүлэх боломж олгож байна.
Сонирхолгүй хичээлээ сонгож бусад хүүхдүүдийнхээ боломжийг хаах үйлдэл гаргахгүй байх үүднээс бүртгэлийг хураамжаар баталгаажуулна (эхний хичээл 20000₮, 2 дахь хичээл 10000₮)
Сонирхож байгаа хүүхдүүд доорхи хичээлээс сонгоорой!
Англи хэл: анхан шат
Багшийнхаа заасан хичээлээс хоцорсон мэт санагдаж байгаа бол унших, ойлгох замаар мэдлэгээ ахиулж, бусадтайгаа зэрэгцэн алхахад бид тусалъя!
Англи хэл:
ярианы хичээл
Англи хэлээр ярих чадвараа дээшлүүлэх сонирхолтой бол манай гадны багштай унаган хэлээр нь ярилцаx боломжийг ашиглаарай!
Герман хэл: дунд түвшин
Герман багшаар хичээл заалгах боломжийг олгож байна. Энэ хичээлд сонгох бол багштайгаа Англиар харилцах чадвартай байх шаарлагатайг анхаараарай!
Програмчлалын хэл
МТ-ийг өндөр түвшинд суралцаж Ardiuno хэл дээр код бичих чадвартай болох сонирхолтой, цаашид энэ чиглэлээр мэргэшихийг хүсэж байгаа бол энэ боломжийг ашиглаарай!
Мэдээллийн технологи
Программчлалын хэл сурах, код бичих сонирхолтой хэдий ч суурь мэдлэгээ дутагдаж байгаа бол Scratch программчлалын хэл сурангаа мэдлэгээ нэмэхэд бид тусалъя!
Ес зүй: 16 эрдэм
Анхаарал төвлөрөлөө сайжруулах, стресс бухимдлаа арилгах, асуудалд тэвчээртэй хандах гэх мэт амьдралын ухаанд суралцмаар байгаа бол сонирхоорой!
Багц хичээлд ороогүй хичээлийг ганцаараа буюу найз нөхөд, анги хамт олноороо хамтарч сурах хүсэлтэй байгаа бол сонгох боломж бас байна. Хичээлээс гадуур хөгжиж бусдаасаа түрүүлэн алхахаар ухамсарласан хүүхэд байгаа бол бид тусалъя!
Бид та бүхэнд хүртээмжтэй байх үүднээс хичээлийн төлбөрийг хамгийн бага байлгахаар хичээж байна. Та бүхэн багштай, онлайн сургалтанд чанартай хамрагдаж ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол доорхи хичээлээс сонгоорой.
Англи хэл
7 – 10 анги
Дунд шат
Ахисан шат
11 – 12 анги
ЭЕШ-ийн бэлтгэл
Насанд хүрэгчид
Анхан шат
Дунд шат
Ярианы хичээл
Мэдээллийн технологи
7 – 9 анги
Scratch програмчлалын хэл, ахисан түвшин
9 – 11 анги
Програмчлалын С++ хэл
Arduino hэл
Сэтгэлийн боловсрол
Хилийн чанадад байгаа хүүхдүүд
Монгол хэл, уран зохиол
Монгол бичиг
16 эрдэм ёс зүйн хичээл
Насанд хүрэгчид
Бясалгал, тайвшрал
Анхаарал төвлөрөхүй
Монгол бичиг
Дэмнэл ТББ нь багш нарын багшлах чадварыг нэмэгдүүлж, сурагчид болон сургуулийн амжилтанд нөлөөлөх зорилготой уг төслийг хэрэгжүүлж байна. Хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа залуу багш нарт өөрийгөө хөгжүүлэх, мэргэжил нэгт бусад багш нартайгаа хамтран ажиллах боломж байна.
2012 - 2019 онд залуу багш нарыг чадавхижуулах “Ижил боломж” төслийг 4 аймгийн 15 суманд хэрэгжүүлж 100 гаран залуу багш нарын багшлах чадварыг нэмэгдүүлж, сурагчид болон сургуулийн амжилтанд нөлөөлж чадсан. Бид 2023 оноос эхлэн уг төслөө хөтөлбөр болгон бүх аймаг сумдын ЕБС-ын өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой багш нарыг хамруулан өргөтгөж байна.
Хөтөлбөрийг Боловсрол судлалын магистр, МУБИС-ийн клиник профессор Ч. Нямаа багш удирдаж, залуу багш нарт багшлахуйн болон заах арга зүйн онлайн хичээл зааж, дадлага хийлгэж байна.